Тамхинаас гаргах лазер эмчилгээ

Тамхинаас гарах оролдлого хийгээд бvтэлгvйтэж байсан тохиолдол танд байгаа юу?


    Тамхинаас гаргах маш олон төрлийн аргууд байдаг ч тэр бүр үр дүнгээ өгдөггүй. Энэ нь та уурлах, бухимдах, сэтгэл санаагаар унах, хэт их баярлах, ядрах үедээ тамхиа буцаан татчихаад байдагтай холбоотой. Тэгвэл ХБНГУ –ын эрдэмтдийн нээсэн тамхинаас гаргах софтлазер эмчилгээ нь эдгээр нөлөөллүүдээс хамгаалж, тамхинаас бүр мөсөн гаргаж чаддагаараа давуу талтай бөгөөд АНУ, Канад, Европын холбооны орнуудад үр дүнгээ маш сайн өгч буй тамхинаас гаргах хамгийн орчин үеийн эмчилгээний арга юм.


    Энэхүү эмчилгээ нь тусгай эмчилгээний лазерийн тусламжтайгаар хүний чих, биен дээрх биологийн идэвхт цэгүүдийг өдөөж, ямар нэгэн өвдөлт, сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр тамхи татах дуршлыг бүр мөсөн арилгана.
Эмчилгээг зөвхөн нэг удаа л хийлгэхэд хангалттай ба үргэлжлэх хугацаа ердөө 34-45 минут байдаг.


    Тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь тамхинаас гарахыг хүсдэг, оролддог... гэвч чаддаггүй. Учир нь тамхичин хүн тамхи татахгүй хэсэг хугацааг өнгөрүүлэхэд сэтгэл санаа нь тавгүйтэх, хөлс нь гарах, уурлах, бухимдах зэрэг зовиур шаналгаа үүсдэг ба тамхиа татмагц бүх бие сайхан болж тааламжтай мэдрэмж авдаг. Энэ нь тухайн хүний бие организм, тамхинд байдаг никотин хэмээх мансууруулах бодист дасал болж, түүнээс хамааралтай болсонтой холбоотой юм.
Тэгвэл энэ хараат байдлаас эндорфин хэмээх гормоны тусламжтайгаар салгах, хүний биед бий болсон никотины голомтыг саармагжуулан, улмаар устгаж биеэс гадагшлуулахад лазер эмчилгээний зорилго оршдог.


    Эндорфин гэдэг нь хүний биед хэрэгцээтэй үедээ ялгарч байдаг байгалиас заяагдсан өвчин намдаагч даавар бөгөөд эндорфин ялгаруулалт идэвхжиснээр хүний биед  зохиомлоор үүссэн никотины нэхэлт үүсгэх зовиур шаналгааг үгүй болгож улмаар эмчилгээ хийлгэснээс хойш 14 хоногийн дотор хүний цусанд байсан никотины голомт үгүй болдог байна.
Хүний цусанд никотин огт байхгүй тохиолдолд тамхи татах дуршил хэзээ ч төрөхгүй ба ямар нэгэн байдлаар тамхи татсан тохиолдолд өмнө нь тамхинаас авдаг байсан таатай мэдрэмж таашаалыг авдаггүй тул цэнхэр утаа зөвхөн түүх болон үлддэг.


     Тамхинаас гарснаар хүний амтлах, үнэрлэх мэдрэмж сайжирч, хоолны дуршил нэмэгдэн, улмаар жин нэмэх магадлал өндөр болдог. Жингээ хянахын тулд спортоор хичээллэх нь хамгийн зөв арга боловч, хэрвээ боломжгүй бол манай жин хянах нэмэлт эмчилгээг сонгож болно. Энэ эмчилгээ нь хоолны дуршил хэт нэмэгдэхээс сэргийлж бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг.

 

Эмчилгээний тухай товчхон:

  • Лазер эмчилгээ
  • Жин нэмэхгүйгээр тамхийг хаяна
  • Ямар нэгэн өвдөлт мэдрэгдэхгүй
  • Таны биед сөрөг нөлөөгүй
  • Нэг удаагийн эмчилгээ
  • Эмчилгээг мэргэшсэн эмч хийнэ
  • Эмчилгээний үр дүн 98%
  • Эмчилгээний төлбөр 170000 төгрөг